Цагийн улирал зуны дундад хүрч, тунгалаг наран өндөр
мандаад, түмэн бодисын хөгжин дэлсгэрэхийг баясан толилуулахуйяа байгалийн доторхи бодис бүр биелэн цогцолж, мод
навчлан, цэцэг жигдэрч, уул хөхрөн, тал ногоорч, гол угалзлан горхи сүлжилдэж
булат оргилон, нуур мэлтэгнэж, бургас намилзан, бут бурзайж, хуш хуурдан, улиас ухилж, хайлс инээн,
хад өнгийж, нарс найган, монос гайхаж үнэхээр хөгжимгүй атал эгшиглэх адил, хүнгүй атал дуулах мэт өөртөө яруугаар дуурсах бөгөөд ойд нуугдагч хөхөө донгодон, буга урамдаж зүг бүрээс ирсэн зүйл бүрийн
шувууд агаарт халин нисэж нууранд хөвөн умбаж, модыг хэсэн, мөчрийг дамжин донгодон
бүжиглэн наадна. Бас хөнгөн агаарын зөөлөн салхи хөвч шугуйн нягтад үлээж, хөвөөлөн урсах гол мөрд өндөр нам давалгаагаар хүнд хөнгөн аялгууг хөгжим
адил дуурсах нь ой цэцэрлэгийн гүн нууцад ямар нэгэн үзэсгэлэнт хүн далдлан сууж, сэм ятга наадан байгаа ажаам хэмээлтэйгээр сэтгэлийг уяруулан нэгийг бодогдуулна.
Энэхүү тасралтгүйгээр өөртөө эргэж нарыг тойрох дэлхий бөмбөрцгийн улиран учрах, байгалийн гайхамшигтай ба аймшигтайд байлдан амьдарч амьтан бодисууд тус тусдаа өөр өөрийн зохиол зургийг дагалдан,
жаргал зовлонг ээлжлэн хослуулан амсаж явах агаад өнгөрүүлэх нас нэгэн зуур
хэрхэн ямраар эргэхийг хэн чамд урьдаас хэлж өгөх билээ.
Ийм нэгэн жаргалтай дэлгэр хөгжилтэй, сайхан зуны улирал дахь халхын орны хангай нутагт монголчуудьн нүүдлийн
таван хошуу мал талыг бүрхэн
билчээрлээд төрөл төрлөөр ялгаран сүрэглэж газрын өндөрлөг, өвсний сайхан цэцгийн амттайг эгээрэн идэшлэнэ.
Саруул сэргэлэн дэлгэр
талбай нутагт айл өрхөд, хот саахалтаар
салбарлан буудаллаж, тэрэт чингэлэг угсраад, унага тугал
зэллэж идээ цагаа дэлгээд хурга, ишиг хүүхэд
багачууд нь гадуур орчимдоо бужигналдаң энд ч айраг
исгэж тэнд ч архи нэрээд, Даваа даага сурган Бадам бяслаг шахан, Дулмаа үнээ сааж, Дугар тэрэг
засан адуу хонийг ээлжээр хариулан, аян жинд хамтран явцгааж хувь хувийң аж ахуйгаа өөр өөрсдийн санаачлагаар хөгжүүлэн өсгөж өөрийн төрсөн нутагтаа өвөлд нь өнтэй зунд нь хуртай өнөд хөгжин бүхий өнөөгийн халх монголын
хамаг энэ байдал нь
хэний ч үзхэд болов үнэхээр үндэсний тусгаар тогтносон бүрэн эрхт хувьсгалт улсын ард түмэн ийм байдаг аж хэмээхийг аргагүй санагдуулна.
Гангана уулын өвөр дэх тэр хэсэг хот айлын энэ өдрийн хонины хишиг Дугар өвгөнийд тохиолдсон тул хуучнаар түүний отгон хүүхэн Хас-Эрдэнэ хонь хариулахаар явж Баян
давааны энгэрийн сайхан өвсөнд хоньдоо тогтоогоод өмнөт сарьдагийн өвгөн хадан дээр авиран гарч үрэл
жимс түүвэрлэн наадахын хамт наран орой болохыг хүлээв.
Шинэхэн ургасан ногооны шинэ төгөлдөрт олон хоньд ер газраас толгойг салгахгүй амтархан
идэшлэв. Саяхан жигдэрсэн цэцгүүдийн үзэсгэлэн дунд шинэ өсвөрийн залуу охин Хас-Эрдэнэ өмнөтөд өнгийн
ургасан өвгөн хадны үрлийг түүж амтыг сайшаана.
Байгалийн баялаг, улирлын гайхамшиг, цэцгийн чимэглэлт хөдөө хангайн энэхүү эзгүй нууцад залуу охин
Хас-Эрдэнэ ганцаар наадаж бүхийг үе залуу
хөвгүүн нэгнээр хэрэв мэдсэн ахул
гэнэт хадын цаанаас гэтэж ирээд хэрхэн цочоож
яахин инээж даруйд харилцан наадах байсан болой.
Чив чимээгүй гүний дундаас гэв гэнэт шингэн эелдэг дуу тодорхой гарч хадын цууриа лугаа харшилдан
жингэнэж сонсогдох
нь:
Хонины хүн байна уу? хэмээнэ. Хас-Эрдэнэ анханюаа давхийтал цочиж дараад нэгэн зэрэг эрэгцүүлэн чагнаад бүсгүй хүний дуу болохыг таньж бас урьд дуулсан мэт танимаар өнгөтэй дуу сонсогдоход
гайхан
хадын дээрээс ийш тийш эрэгцүүлэн харваас мөн түүний суух хадын ёроолд ңэгэн залуу бөгөөд гоёмсог гоё шиг цэвэрхэн хүүхэн
доороо богц
тохож мөнгөн тоногтой боржгин янзын ногоои
гөлөмтэй эмээл, мөнгөн товруутай хазаар худрага бүхий тарган хар морь унаж хэлтгий
суугаад урт цагаан дурдам алчуурыг толгойдоо хагас зангидаж, саарал дурдам дээлэн дээр шар ногоон бажгар өргөн ороож сийлбэртэй ган дөрөөнд
хөлдөө өмссөн резинэн ултай торгон хар савхийг өшиглөж хонины зүг саравчлан хараад, хоосонд «Хонины хүн байна уу›› хэмээн байн байн хашгирч байна.
Үүнийг Хас-Эрдэнэ нэгэн зэрэг
сонирхон харж, тэрхэн зуурын сэтгэлд би хэзээ нэг ийм дэгжин сайхан хүүхэн
болоод энэ мэт хол
газар ганцаараа ийм сайхан морь эмээлтэйгээр явах бол хэмээн хүсэн дурлаж санагалзахын зуур
түүн лүгээ улам ойр уулзаж тэдгээр сайхан юмыг барьж илж үзье хэмээн яаран сандран хадьн уруу бууж ирэх завсар шингэн эелдэг хоолойгоор хонины хүн би байна. Юу гээв? хэмээсээр бууж ирэхэд Хоролмаа хонины зүг дуудаж байтал гэнэт толгой дээр
нь хүний дуу гарахад цочиж дээш харваас хадны мөрөгцөгийг дамжин нэгэн залуу хөрслөг бүсгүй бууж
айсуй нь хөх даалимбуу дээл өмсөж нарийхан бүс ороосон бөгөөд хөл ба толгой нүцгэн, гартаа урт шилбүүр барьж «Хонины хүн байна. Юу гээв» хэмээсээр бууж ирэх
нь үнэхээр эрмэг шаламгай бөгөөд эрүүл бор царайд нь эелдэг гоо цогцолсон идэр
цэвэрхэн хүүхэн тул
Хоролмаа хоёр жилийн урьд хөдөө ийнхүү наадаж байснаа санагалзан баярын хүсэл
царайд илэрч байтал тэр бүсгүй хэдий нь дэргэд
нь тулж ирэхэд Хоролмаа мориноосоо бууж угтан очтол Хас-Эрдэнэ түүнийг ажиглан харваас хоёр жилийн өмнө хотын сургуульд явсан Хоролмаа мөн аж.
Хоролмаа бас ХасЭрдэнийг танив.
Ийнхүү харилцан биесийг
таницгааж даруй «Хоролмаа Хас-Эрдэнэ» хэмээн дуудалцан учралдаж тус тусдаа баяр инээдэм болж торго мэт зөөлөн зүлэг ногооны дээр зэрэгдэн сууж явсан сурснаа ярилцав. Хас-Эрдэнэ «Хонины хүн байна уу» хэмээх чинь даанч танимаар дуу сонсогдсан юм. Би ер хэн
юм хэмээсэн чи байжээ.
Хоролмаа чамайг хаднаас бууж явахад чинь ер таньдаггүй
байна шүү. «Чухам төөрч төөрч төөрөлдөө нийлэв»
хэмээгчээр чи хонь хариулж байсан юм уу? Би гэрээ энэ хавьд байх хэмээж юу боловч хонины хүнээс
асууя хэмээн дуудаж байна шүү.
Хас-Эрдэнэ.За ти одоо буцах уу? Хэдүүлээ ирэв. Сургуулиа төгссөн үү. Бас их удав. Чи чиг
хотын хүүхэн болжээ хэмээн дээл бүс тэргүүтнийг барилан үзнэ.
ХоролмааБи сургуулиа төгсгөсөн. Одоо хотод
сургуулийн багшаар сууна. Түр чөлөө аваад аймаг хүртэл тээхийн машинаар явж ирээд аймаг дээр Даржаа гуайтай уулзаж нэг морь олж унаад гэрээ заалгаҗ нааш ирэв. Манай гэр хаана байна вэ? Манайхан сайн байна уу? Та нар цөмөөр сайн буй заа.
Хас-Эрдэнэ Сайн сайн танай гэр манайтай байгаа Гангана уулын
өвөрт баруун хэсэг хотны дунд гурван гэр, олж ядах юм үгүй. За Хоролмаа орой тавтай ярилцъя. Чи даанч гэртээ хэд хонох биз. Эртхэн харьж
унд хоол идэж уу. Энэ өвөр доор хошуу тойрмогц гэр харагдана. Би хонио аваад харъя.
Хоролмаа За за би сар гаруй болно. Хоёулаа тавтайяа хотын сониныг ярилцъя. Хөдөө ер яасан сайхан. Намар чадвал хоёулаа хамт явъя. Хас-Эрдэнэ минь эрдэм сурах их хэрэгтэй юм байна шүү. Санавал Дугар авгай явуулах байх. Аргалж байгаад хамт явъя. За харьж байя. Чи удахгүй очно биз дээ хэмээгээд босон морио унав.
Хас-Эрдэнэ – Инээн босоод хэлэх үгийг олохгүй
дэмий л за за чи битгий дэмий айл хэсээд явчаарай. Намайг хүлээгээрэй хэмээгээд хоцров.
Хоролмаа—За за хүлээлгүй яах вэ хэмээн морио эргүүлэн баруун өмнө зүгт урьд өмнө сонсогдоогүй нэн сайхан дуу аялж бужигнуулан хатируулсаар одлоо. Хас-Эрдэнэ
хангайдаа ганцаар үлдэж сэтгэлийн зуун зүйл
сайхан, мянган зүйлийн сонин, түмэн хүсэлтэй баярын гайхамшиг оргилон сэтгэл
зүрхэн догдолж Хоролмаа лугаа
адил хотын хүүхэн болох юмс хэмээн бодоход болбол жигүүр урган нисмээр болж
Дугар аашилж саатуулах бий хэмээхэд аяндаа уйлмаар болон ер тогтож суух аргагүй, цэцэг хэсэх
эрвээхий шиг хонио тойрон эргэн, энд тэнд
нь гарч элдвийг бодолхийлэн ганцаар боловч галзуу мэт инээж суухад өдөр гурван хувь урт болсон
шиг, наран нэг газраа зогсоод хөдлөхгүй мэт оройн хонийг буцаах аргагүй удаашран байхад Хас-Эрдэнэ үе үе хонио хөөж харихыг завдан аав
хийгээд айлын хүмүүсийн аашлахаас эмээж, хүлцэн ядаж агсаар арай чармайн уулын сүүдэр зүүнд нэгэнт бууж ирмэгц хонио тууҗ, хөгшин цагаан гүүгээ нэг гуядаж давиравч тэр дороо пог пог шогшихоос хэтрэхгүй бөгөөд уурлан
бухимдан явсаар гэртээ арай ирэв. Айлым хүмүүс хонио ялгаж байна. Хот саахалтын үеийн хүүхдүүд цуглараад Хоролмаа ирсэн хэмээлдэнэ. Хас-Эрдэнэ
яаран бууж гэртээ орсон чиггүй хоол унд идэж уухыг санасан чиггүй шууд Хоролмаагийңд оров.
Хоёр. Үерхэн наадаж талархан зөвлөөд
Хоролмаа хэвтэж байснаа ХасЭрдэнийг ормогц инээн босож зэрэгцэн суугаад ийм тиймийг ярилцана. Бас
эргэж богцоо уудлан цагаан дурдам алчуур ба цаасан тамхи маш
гоёмсог эрээн хайрцагтай боов зэргийг авч Хас-Эрдэнэд өгөв.
Хас-Эрдэнэ цээж дэлбэртэл баярлаж, нүд нь завсаргүй болтол
инээн тэдгээрийг хүлээн аваад тэрхэн зуур өөрийн томоогүй
сэтгэлдээ энэхүү боов чихрийг аавд өгөөд сүүлд нь гуйваас намайг сургуульд заавал
явуулах буй за хэмээн санан баярлаж, баярлан санана.
Тэндээс Хоролмаа, Хас-Эрдэнэ хоёр өдөр бүр үерхэн наадаж үргэлжид
хотын сургуулинаа хамт явахыг талархан зөвлөлдөнө. Хоролмаа хот саахалтын айл олонд хүндтэй бөгөөд тэр хавийн улсууд элдэв бичиг захидал
зэргийг гуйж хийлгэх ба бас Хоролмаа сонин сэтгүүл уншиж өгөх тул олноор
Хоролмааг их л сайшаан магтана. Мөн Хас-Эрдэнэ боловч Хоролмаагаар элдэв сонин сайхан шүлэг дуу заалгаж дуулах болжээ. Хас-Эрдэнэ анх ганцхүү Хоролмаа шиг хотын цэвэр дэгжин хүүхэн болох юмсан хэмээж санадаг байсан нь харин сүүл сүүлдээ Хоролмаагаас элдэв зүйлийг сонирхож , сонссоор бодлого нь нилээд өргөжиж
бичиг үсэг сурах, элдэв юм үзэх Хоролмаа шиг настай томоотой
улст, хүндлэгдэх юмсан гэж санадаг болсон ба бас Хоролмаа
өглөө бүр савангаар нүүр гараа цэвэрхэн угаахыг анхандаа муухай үнэртэй хэмээн
дотроо шоолж байсан нь, дараагаар өөрөө угаах болжээ. Бас Хоролмаа
шиг гэзгээ авахыг дурлах боловч гагцхүү
эцгээсээ айна. Тийнхүү ийнхүү гайхан сонирхон ижилдэн үерхэж байтал үнэхээр өдөр цаг
хэмээгч нь харавсан сум адил түргэн тул Хоролмаа ирээд хоёр сар шахам болж нэгэнт буцахад ойртсонд Хас-Эрдэнэ ямагт бачимдан Хоролмааг үргэлж шаардаж гуйн хамт явахыг эцэгтээ хэлүүлэхийг оролдох болов.
Нэгэн өдөр Хоролмаа ХасЭрдэнийн эцэг эхэд XасЭрдэнийг сургуульд явуулбал сайн болохыг хэлсэң. Хас-Эрдэнэ хажуунаас баярлан айж, бас айн баярлаж дэмий л
аавын амнаас ямар үг гарах бол хэмээн харуулдана. Гэтэл харин эцэг эх хоёр нь
төдий л дургүй
бус байдалтайгаар эцэг нь энэ муу юм
сурах болов уу даа, уг нь юм сурвал сайхан юм байна хэмээсэнд Хас-Эрдэнэ
тэсгэлгүй баярлаж аавын өмнөөс эгц харж чадахгүй дорогш харж алгаа маажин байжээ.
Би юм сурч чадна хэмээгээд цааш дахин үг хэлж чадахгүй дэмий л бүлтэгнэн байна. ХасЭрдэнийн ээж хажуунаас
Энэ чиг Хоролмааг үзээд бүр хөл нь газар хүрэхгүй байгаа байх. Муу хүүхнээ санаад
байх болов уу. Муу хүүхэн минь хүний газар зүдрэх байгаадаа хэмээнэ.
Ийнхүү эцэг эхийн үгний өнгө ер нь явуулмаар төлөвтэй байна. Үүнд хажуунаас Хоролмаа улам шавдан шаардаж, зүгээр зүгээр ер зовох юмгүй, тэнд сургуулийн газар гэрээс
жаргалтай тун сайхан шүү. Хүүхэд чинь удахгүй их эрдэм сураад ирнэ. Би тэнд хамт байх тул элдэвт тусалж харж үзэж байна.
Ер нь Хас-Эрдэнэ чиг сэргэлэн юм амархан сурна гэх зэрэг учирлан хэлэхэд Хас-Эрдэнэ магнай дэлгэр болж ганцхүү явахыг довтлон яарч сууна. Эцэг
эх нэг л хэсэг ярилцан байсаар эцэстээ шийдвэрлэж хувцас хунар, хүнс хэрэглэлийг төхөөрөх болов. ХасЭрдэн туйлын баяртайгаар сэтгэл ханаж
сургуульд явахыгаа дэлхий дээр огт байхгүй гайхамшигт хэрэг мэт санан үеийн нөхөддөө би явна хэмээн гайхуулан бахархан ярьж ганцхүү явах өдрийг хүлээв.
Гурав. Феодалын хор, гишүүний
тусын гэр бүлээр танив
Тэр зуур саахалтын Санж мээрэнгийн
жасаа болох тул ХасЭрдэнийн эцэг очих болов. Хас-Эрдэнэ Хоролмааг очих
уу хэмээсэнд Хоролмаа юу хийх вэ. Харин хуучин хичээлээ давтаж байсан нь дээр хэмээсэнд
Хас-Эрдэнэ санаанд орсонгүй эцгээ дагалдан тэдний жасааг үзэхээр очив. Тэнд ойр
орчмын олон хүмүүс цугларан бужигнаж байна.
Орой жасаа уншлага нь тархаж олноор айраг архи сөгнөж найрлан эхлэв. ХасЭрдэнийн эцэг, Санж мээрэнтэй ийм тиймийг ярихын улмаас Хоролмаагийн тухай ярьж, Хоролмаа бас их эрдэмтэй болжээ. Одоогийн сургууль гэдэг чинь их сайхан юм байна. Энэ засгийн ач бас их байна шүү хэмээсэнд мээрэн Санж
тун ойшоохгүй байдлаар За да эрдэм
сурах чиг заяа буян
юм да.Засгийн сайн чиг юу байх вэ хэмээх зэргээр өнгөрүүлэн байна.
Тийнхүү ярьсаар Хас-Эрдэнпйг
явуулах хэмээн шийдвэрлэснээ хэлсэнд тэдний жасааг уншсан Дамдин гэлэн, мээрэн Санж хоёр зэрэг зэргээр хориглож энэ Дугар одоо завхарсан юм хийж байх юм. Хоролмааг
үзээд л амархан юм санаж байна уу. Энэ нялх бага хүүхэд танихгүй
газар мэдэхгүй олон аавын хүүхэд цугларсан газар нэг шалдар булдар бүсгүйг дагаж очоод
өвдвөөс яах юм. Олон хүүхэдтэй дарвин хөөрөөд орос газар явчихваас яах юм. Ус үзээгүй
гутал тайлж, уул үзээгүй хормой шуух гэж Дугар одоо нялх томоогүй хүүхнээсээ
салах нь байна хэмээлдэн архи айрагны аагаар ам дүүрэн чалчиж бардамнан хэлэхэд Дугар тэр хоёрын үг дагаж үнэхээр тийм чиг юм уу даа нялх томоогүй хүүхдээ хүний газар хүний
нутагт төөрүүлсэн нохой шиг ганцаар нь явуулахад та нарын хэлдэг чиг мөн л байна.
Ер нь больё. Зүгээр энэ муугаа нүдэндээ харж
хурга тугалаа буцаалгаж байя. Хэзээ л бүсгүй хүн эрдэм сураад гийгүүлж явлаа
хэмээн бас л архи айргийн манарал ба аргатай феодалуудын сурталд автагдаж урьд санаснаа ухран байхыг хажуунаас Хас-Эрдэнэ бүрнээ сонсож
зүрхэнд хутга шаасан мэт бухимдан тэссэнгүй хоёр нүдний нь нулимс бүрхэж лам
хар хоёр феодалыг дотроо харааж хэрэггүй энэ золиг шиг феодалын жасаанд ирлээ.
Ийм хөөтэй юм бас болдог юмаа хэмээн тэсэж суух
аргагүй болж байтал харин хажуунаас тэндэх сумын нарийн бичгийн дарга эвлэлийн
гишүүн Цэрэн олоңд хүдтэй ард нийт лүгээ ихээхэн холбоотой сайн ажилчин бөгөөд
түүний үгийг олноор их л хэрэгсдэг болой.
Тэр хүн айраг ууж суугаад та нарын ярилцааныг
сонсож агсаар Дугар авгай юун түргэн зантай юм даа. Хүүхдээ сургуульд явуулахаа
бас байв уу хэмээсэнд Дугар харин бүр гайхаж олохгүй л байна шүү хэмээсэнд
Цэрэн тосож аваад
-
Явуулах нь зөв байлгүй яахав, яваад эрдэм сураад
ирвэл наанадаж танд тустай,
цаанадаж улсдаа хэрэгтэй шүү дээ. Ер нь
хүүхдийт багаас нь явуулж элдэв юм үзүүлэх хэрэгтэй. Та мөнх дагаж явах биш,
хэрэв одоо эрдэм сурвал хэт нь таныг үхсэн хойно амар амьдарна шүү дээ. Та амьд дээрээ үр хүүхдээ сайн сайхныг үзэхгүй бол үхсэн хойно чинь бүсгүй хүүхэд яах бол доо.Нэг айлын зарц болно шүү дээ. Та Санж авгай, Дамдин авгай хоёр харин хуучин хашир томоотой улс байж хүүхэд багачуудын эрдэм сургуулийн ажилд саад болж муу Дугар авгайг уймруулаад яаж байгаа юм
хэмээсэнд өвгөн Дугарын сэтгэл эргэж үнэхээр тийм, ямар үхсэн хойноо дагаж явах биш хэмээн санав.
Гэлэн, мээрэн хоёр гишүүн Цэрэнгийн зоригтой хэдэн үгэнд цохигдож бас эвлэлийн гишүүн сумын нарийн бичгийн дарга, ард нийтэд нөлөөтэй зэргээс ширвэгдэж өөрсдийн эсэргүү суртал илрэхээсээ айн, зэрэг зэрэг нүүр нь улайж толгойгоо илэн хэлэх үгийг олж ядан
-
Үнэхээр Цэрэнгийн
хэлэхээр бодоход явуулах нь мөн байна. Бид нар өнөө
маргаашийг бодож
самууран байгаа нь тэр.
Түүнээс биш хүүхдийн сургууль эрдэмд юунд
саад болох вэ? Ер нь залуу хүүхэд явах нь мөн. Гангцхүү бүсгүй хүүхэд болоход нь элдвээр зовох юм л даа хэмээлцэн бөөрөнхийлж байтал Цэрэн улам зоригтойгоор
— Та нар ямагт юмыг урьдың байдлаар бодох юм .Эрдэм сургуулийг оролдвол бүстэй бүсгүй ямар ялгаа байх вэ? Урьд феодалын үед бүсгүйчүүдийг гэрийн босго эрийн зарц болгож байсны харгаагаар одоо хүртэл
бүсгүйчүүд хоцрогдож яваа хэрэг. Одоо ардын засаг мандсанаас нааш энэхэн арван
хэдэн жилд хичнээн олон эмэгтэйчүүд эрдэм сургууль сураад байна. I
Сайдаас эхлээд аль нэгэн чухал нарийн тушаал
албанд явж буйг хэлж барахгүй. Одоо Хоролмааг аваад үзсэн чиг
дээ мань Санж авгай хэдий урьд мээрэн байсан авч зөвхөн монгол бичиг бичиж чадахаас бус Хоролмаа шиг бичиг үсэг тоо бодлого түмэн бодис хийн байдал зэргийг тэгш мэдэхгүй
шүү дээ.
Үнэндээ урьдын хаад ноёдууд хэмээвч Хоролмаагийн жишээтэй эрдэм ухааны сурлага байсан уу даа. Тэгэхдээ Хоролмаа одоо үедээ бүсгүйчүүд дотроо тийм сайнд нь ороогүй, дунд зэрэг шалгуулсан гэж байсан. Энэ мэтээр үзэхэд чухам эр эм хүний эрдэм соёл, эрх чөлөө дэлгэрч байгаа
энэ цагт үр хүүхдээ гэртээ барьж байдаг чинь үр хүүхдээ хайрлаж байгаа хэрэг биш,
хорлож байгаа явдал.
Өдийд сургуульд явуулахгүй юм бол өтөлсөн хойноо
бид нар шиг л ийм нэг харанхуй бүдүүлэг юм болно шүү дээ хэмээсэнд Дугар өвгөн
сэнхэртэл ухаж тавтайяа зөвшөөрөн үнэхээр Цэрэнгийн хэлдэг мөн байна.
За зүгээр олон санаа санасан хүн оргож босож
чаддаггүй гэж элдвээр уймрахаа больё. Муу хүүхнээ явуулсандаа
явуулъя. Заяа зориг нь мэдэж хэмээн эрслэн Гэлэн мээрэн хоёр ичиж эмээсэндээ эгүүлэн хэлэх үггүй чухам чухам хэмээлцэн сууна.
Цугласан хүмүүс боловч эд нарын ярилцааныг сонсож
гишүүн хүн гэдэг чинь горьгүй зөв бодлоготой, ухаантай, мэдэцтэй хүмүүс байдаг
юм байна хэмээн хүндэтгэн санаж байна. Ганцхүү Хас-Эрдэнэ хамгийн их
баяртайгаар энэ Цэрэн авгай бас ачтай сайн хүн байнам хэмээн зүрхнээс
хүндэтгэн баярлаж дотроо тасралтгүй магтан сайшааж сууна.
Тэндээс Дугар төдөлгүй ХасЭрдэнийн хамтаар гарч,
гэртээ ирэв. Энэ үе хэдий нилээд орой болсон авч хөдөө айлын ажил их тул сүү
сааль, хурга тугал хэмээсээр сая гадна дотно ажил дуусаж гал тогоо түр
завсарлан эмэгтэйчүүд бас л унтаагүй хүүхэд нялхсаа унтуулж ор дэрээ засах ба оймс
гутлаа нөхөх зэргээр оролдон байна. Хоролмаа лаа бариад ном уншиҗ байх
тул хөдөөдөө лааны гэрэл хэмээгч үнэхээр цахилгаан гэрэл мэт онц сайхныг юун
өгүүлэх вэ? Хас-Эрдэнэ ирж Хоролмаад үзсэн, сонссон, айсан баярласнаа алгасалгүй тоочин
хэлээд харилцан инээлдэж унтав.
Дөрөв.Алсыг замнан сонинд мэнэрэв
Сургууль есөн сарын
таванд тогтмол цугларах тул Хоролмаа замд саатаж магадгүйг болгоомжлон эртхэн
явахыг бодож найман сарын арван таванд янагш мордохоор шийдвэрлэж
элдвийг засацгаан завдсаар мөн өдөр янагш гарахад хот саахалтын улсууд үдэж
явуулахаар цугларан шуугилдан ирцгээжээ.
Ялангуяа хавийн залуучуудын сэтгэл хөдөлж сургуулийг хүсэх санаа нийтиййн дотор битүү оргилон.
бүхий нь байдалд илэрхий амуй. Хоролмаа, Хас-Эрдэнэ хоёр нижгээд морь унаж бас нэгэн морь ачаад аймаг хүртэл
өвгөн Адъяагаар хүргүүлэн морьдоо буцаана хэмээж
гурвуулаа дөрвөн морьтой умарт зүг чиглэн явлаа. Энэ сацуу хоёр хүүхдийн эцэг эх нь хүүхдээ үнэсэж салж төвдөхгүй уйлан, сүүгээр сацал өргөж мөрөөдөх уйтгарын үүслийг царайд гаргаж нэгэн мөч боловч түр зогсоохыг оролдон байна. Айл саахалтын улсууд нь
бүрхэн тойрон бужигнаж энд тэндээс сайн яваарай, их
эрдэм сураарай, дараа баяртай гэх зэргийн үгсээр хашгиралдана. . i
Бас зарим нэгэн хашир хэрсүү
хүмүүсээс олом чинь яасан сул юм бэ бууж олмоо чангал. Авах барих юмаа мартаагүй биз. Үлийтэй газар мэдэж яваарай. Их давхиж хэрэггүй шүү гэх зэрэг зааврыг бас хэлҗ, хашгирч,
үзэж, зааж байлаа.
ХасЭрдэнийн эцэг өвгөн Дугар Хоролмаа, ХасЭрднэ
хоёрт хэлэх нь:
— За та хоёр хүний газар төлөв томоотой явж
ганцхүү зорьсон эрдэм сургуульдаа хичээх хэрэгтэй. Ялангуяа Хас-Эрдэнэ чи
Хоролмаагаас салж болохгүй. Эрдэм номоо сурахыг бодож элдэв юмнаас болгоомжилж явах хэрэгтэй. Харин элдвийн сайн муу улстай нийлж архи, тамхи, алиа завхай явдалд орох бий. Олон хүнтэй газар хэцүү шүү. Тун хичээж явах хэрэгтэй.
Одоо гэртээ байдагтай адилгүй шүү хэмээн хэдэн чухал сургамжийн
үгийг эцэг нь өөрийн хайртай охий доо хатуу сачуулан захив. Ийнхүү
мэнд амар сайн сайхан бололцоход хоёр залуу хүүхний морь саяхан адуунаас барьсан тул газар цавчлан хазаар дугтран ийш
тийш хөндөлдөн, хоёр залуу хүүхэн хойт зүг бужигнатал хатируулан хөдлөхүйеэ
морины туурайгаар газрын хөрс ийш тийш
язарч тоос чулуу үсэргэн хаяна. Эдний хамт явах адуучин өвгөн Адъя ачаатай
морийг хөтөлж алхуулан явна. Адъяа адуу манахдаа ямагт даага байдас шүдлэн эмнэг зэргийг
унадаг ба эсхүл уургач хөгшин морийгоо
унадаг болой. Энэ өдөр хол явах тул бие том хөл нуруу
сайныг нь бодож агсан зээрдийг унасан нь хазаар даран догдолж харайн довтлохыг ядан байхад гэнэт Адъяа өвгөний сэтгэл сэргэж залуу
нас санагдан ачаатай морио гуядан довтолгож эртний сайхныг аялан исгэрсээр дөмийтэл цогиж хоёр хүүхнийг ойртон гүйцлээ.
Хотын хүүхэн Хоролмаа хангайн хүүхэн Хас-Эрдэнэ хоёр хойт энгэрийн саруул талбай уруудан өргөн тал шар замыг барьж элдэв дуу дуулан хангинаж явах бөгөөд дотор дотроо тус тус бодлогыг агуулжээ. Хоролмаа урд хотод сууж
байсан хүн тул сургууль хийгээд үеийн нөхөд зэргийг бодох ба мөн одоо багш болж ажил хийх тул айл гэрийг
хэрхэн зохиохыг санагалзахын дээр ялангуяа хотноо бүхий тэр нэгэн өдөр учирч
улмаар үргэлжлэн наадсаар сэтгэл зүрхнээсээ
харилцан зохицсон залуу нэгнийг санаж тэр янаг амрагийн зүрх сэтгэл долгилон
хөдлөх аясыг тохируулан
дууг аялан явна. Хас-Эрдэнэ бол сая гэрээс гарч эцэг
эхийн гараас ангижран орчлонгийн дотор олон зүйл үл мэдэгдэхийн дунд одоо
эхлэн оръё хэмээн яваа тул ер санах бодох
зүйлгүй бөгөөд чухам ямар нь мэдэгдэхгүй ганцхүү нэг сайхан юм бодогдоно. Ямар
сайхан юм бэ хэмээвээс бас мэдэхгүй зүгээр нэг л сайхан юм санагдаад битүү их баяр болж
Хоролмаагаас сурсан дуу аялан ямар ч учир шалтгаангүй аялан дуулан уулыг давж усыг гатлан холыг өнгөрч явсаар аймгийн төвд ирлээ. Эндээс Адъяа
өвгөн морьдоо аваад буцах тул хоёр хүүхэн аймгийн төв дээр тээхийн ойр нэг айлд
бууж хот орох тэрэг хүлээнэ. Архангай Цэцэрлэг мандлын төв бол
хөдөөдөө ихээхэн том хот тул элдэв дэлгүүр худалдаа ба орон сууц өдий төдийгөөр
жагсан зээл гарсан нь хөдөө талын залуу бүсгүйд
сонингүй зүйл нэгээхнээр үгүй ажгуу.
Тэндээс хоёр бүсгүй машин хүлээж агаад
гуравдугаар өдөртөө өртөөний ээлжийн машинд сууж бусад олон хүмүүсийн хамтаар
улсын нийслэл Улаанбаатар хотын зүг замнан гарав. Үүнд хангай хөдөөгийн залуу
хүүхэн Хас-Эрдэнэ үргэлж өөрийн нутаг дахь уул ус луугаа нөхөрлөн байгалийн эзгүй
нууцын дунд зөвхөн эцэг эх ах дүүгийн хүрээлэн дотор өсөж хүмүүжин
оршиж байсаар сая эхлэн гарч яваа тул машинд суух байтугай машин хэмээгч юмыг олж үзсэнгүй билээ. Хас-Эрдэнийн энэ өдөр үл таних олон нөхдийн хамтаар машинд сууж
үл мэдэх газар хязгааргүй алс уртын улаан замаар наран ургах зүг чиглэн явах
бөгөөд залуу охин Хас-Эрдэнэ машин Дээр суухдаа дэмий л их баярлана.
Бас түүний сүрлэг дуу ба үл мэдэгдэх утаа үнэрээс сэжиглэн айна. Машин түр тар хэмээн дуугаран үе үе аймшигтайгаар
хашгиран дуугарахад Хас-Эрдэнийн бие жирс хийж үс өрвөсхийх мэт цочих боловч тэр ганцаар өөртөө инээнэ.
Ийнхүү үзээгүй юмыг, мэдэхгүй юмыг бодох айх гайхах
сонирхох зэргээр учрыг олохгүй дэмий л Хоролмаагийн урд хойно орон ийм тиймийг асуун түүний хөдлөх аашлахыг дууриан явна.
Энэ үед агаарын байдал тунгалаг, энд тэнд бие цагаан үүлс элдэв дүрс хэлбэрээр тунарач тогтож алтан өнгөт нарны гэрэл, уужим дэлхийд цацран гэрэлтэж бүхий дунд машин их замд орж баруунаас зүүнээ аажмаар хөдлөн харчигнан хүрчигнэн хүч авсаар улам түргэн болж харвасан сум өнгөрөх адил зэрэглээ татуулан довтлон
одохуйяа хааяа заримдаа агаарт дэгдтэл донслон явах нь аймшигтай бөгөөд сүртэй.
Ийнхүү явсаар санаанд үгүй хагас өдөр өнгөрөв. Хас-Эрдэнэ энэ завсар хэдий өнөөх машиндаа дасаж суух буухын төлөвийг олж эхэлсэн тул даруй сонирхол нь алмайран улмаар хамт яваа үл таних олон хүмүүс лүгээ танилцах болж
удалгүй чи би энэ тэр болцгоов. Явах олон хүмүүсийн дотор янз бүрийн хүмүүс байх
тул нэгэн залуу ихээхэн хөгжөөнтэй бөгөөд ямагт ийм тиймийг өгүүлэн
алиалж олныг инээлгэн явна.
Холын замд яваа олон хүмүүс түүний уран хошин
яруу найруулгатай үгэнд автан ихэд сонирхон сонсож улам хөгжөөн ярилцана. Хоролмаа, Хас-Эрдэнэ хоёр боловч яахин үүний гадна хоцрох билээ. Арга буюу
хүрээлэн бүхий байдалд дагалдан хамтарч тэрхүү хөгжөөн инээдэмд оролцон ямар ч уйтгаргүйгээр явлаа.
Жич хангайн хүүхэн Хас-Эрдэнэ шинэ байдлын дунд гэв гэнэт ороод өдөр яван шөнө хонож
мөнөө хөдөө талд хонь хариулан үргэлжид нэг янз мөн хэвээр
бай даг ахуйгаасаа ангижран өдөр бүр шинэ юмтай учирч цаг тутамд
сонинд мэнэрч нэгийг гайхан олоогүй байтал нөгөөд цочтол тулгарч үүний хэлснийг мэдэхгүй эргэлзэх
зуур түүний хариулсныг олж мэдэхүйеэ бэрх болжээ.
Эргэлзэн гайхсаар явҗ нэгэн өдөр нар шингэж харуй бүрий болохыч чацуу одоо буух болоогүй юм болов
уу хэмээн санаж суудлыг төв болгон гэдрэг ачаа түшиж машин хөдлөх аясаар найган явтал биед их тааламжтай болж хэсэг зуур зүүрмэглэн унтах завдаж үүрэглэн байтал гэнэтэд чихэнд олны хэлэлцэх үг хот харагдлаа гайгүй эрт орж ирлээ шүү хэмээлцэнэ.
Хас-Эрдэнэ энэ үгийг сонсмогц нойр сэргэж олны харах зүг ажиглан харваас үнэхээр
жигтэй сонин юм үзэгдэв.
Тэнгэрийн одод хий
агаарт гялтганан үзэгдэх атал бас нэгэн үл мэдэгдэх одод гарч тэнгэр газрын завсар дундуурын зайд тов
тодорхой гялалзан байхыг гайхан байтал хажуугийн хүмүүсээс хэн нэгэн нь чийдэнгийн гэрэл шөнө бас сайхан шүү ялангуяа
холоос харахад гоёмсог үзэгдэнэ хэмээнэ.
Хас-Эрдэнэ улам гайхаж
чийдэн хэмээх юу ба чухам ямар хэл бэ хэмээхийг мэдэхгүй дэмий л чийдэн гэдэг юу байдаг юм бэ хэмээн хажуу дахь хүнээс асууваас тэр хүн
мөнөө гэрэлт оддын зүг зааж, тэр байна. Чийдэн гэж тэр цахилгаан гэрлийг хэлдэг юм хэмээнэ. Хас-Эрдэнэ
чийдэн хэмээдэг үгний учрыг олон байтал
бас цахилгаан гэрэл хэмээх нэр нэмэгдэн тулгарч аль ч учрыг олохгүй дэмий л
тийм юм байж хэмээн мэдэвч чухам ямар юм болохыг мэдэхгүй
битүүлэг гайхаң явав.
Үнэхээр хүн юмыг анхаарахгүй
өнгөрдөг нь сонин.
Юу хэмээвээс Хас-Эрдэнэ
энэ завсар гурван хоног машинаар явахдаа анханд машиныг сонирхон байсан нь сүүл сүүлдээ дасаж
алмайран огт хайхрахгүй болжээ.
Тийм бус бол юунд чийдэнг гайхах аж.
Бэлхнээ түүний тэрэг шөнө явахдаа дөрвөн их гэрэл гаргаж явдаг болой. Үүгээр бодоход хүн ойрыг
сонирхон мэдвэл холыг ухварлан танихдаа хялбар болно. Жич энэ сул үгийг
хэмнэж өгүүлэх нь:
Тэндээс Хас-Эрдэнэ анх толгой дааж алсыг
замнаснаас эхлэн орчлонгийн олон зүйл үл мэдэгдэх бөгөөд илэрхий атал нууц мэт
эргэлдэн төөрөлдүүлэх сонинд мэнэрэн гайхан явж улсын төв Улаанбаатарт
хүрэлцэн ирсэн тул улам олон зүйлийн сонин сайхан бөгөөд махбод бодисын үрээр хүний соёл боловсролд уялдан
бүтсэн ертөнцийн аймшигтай ба гайхамшигтай алиныг ч үзсэн сонирхсонгүйгээр өнгөрсөнгүй элдэв сонинд мэнэрэн гайхаж
үлгэрлэвээс их далайд өчүүхэн онгоцоор орсон адил зүг чигийг мэдэхгүй дэмий л
самран хөвж салхины аясанд түлхэгдэн явж агсан нь ер гайхалтай бус ажуу.
Хас-Эрдэнэ ганцхүү Хоролмааг итгэж шүтэх тул түүний зааврыг дагаж дурдсаныг гүйцэтгэнэ. Хоролмаа
үеийн хайртай нөхөр Хас-Эрдэнийг өндийн хөгжих зөв замд татан оруулах үндэсний зам оюутан хүн тул Хас-Эрдэнийг бэлтгэл сургуульд оруулан элдэв эрдэм ухааныг төгөлдөр болгох хувьсгалт улсын соёлын хүмүүжилд дагуулан залуу өсвөрийң Хас-Эрдэнийг хамгийн зөв үнэн замд нь хандуулан удирдана.
Үүнээс Хас-Эрдэнэ бэлтгэл сургуульд сурч сангийн хувцас хэрэглэлийг эдлэн багш нарын зааврыг хүлээн элдэв сурлагын ажилдаа онц идэвхтэй суралцан бүдүүлэг битүүлэг байдлаас аажмаар ангижран холдож улам улмаар соёл боловсролд ойртон оюун ухаан нь нээгдэн бас амралтын чөлөөт өдрүүдэд
Хоролмаагийн гэрт ирэн үргэлжид
зөв сайн заавар сануулга ба сургамжийг авдаг тул элдэвт хянамж болгоомжтой бөгөөд сургуудаа онц хичээн суралцана.
Нэн ялангуяа Хоролмаа шиг хамт
театр кино болон уран зохиол сэтгүүлийн зэрэг үндэсний хувьсгалт уран сайхны зүйлийг сонирхон суралцан үзэж байх тул улс төрийн ухаан мэдрэл нь чанартайгаар дээшлэн байсан болой.
Тав.Завхарсан
этгээдийг дагаж замаа алдав
Сургуулийн чөлөө нэгэн
өдөр Хас-Эрдэнэ Хоролмаагийн гэрт байснаа гарч хоршоооноос бага сага юм авхаар явтал гэнэт урьд нэгэн нутагт хамт байсан эрт хотноо
ирээд сураггүй болсон Занданбал хэмээх хүүхэн дурдам дээл өмсөж, дугуй унасаар айсуй лугаа яв цав тохиолдож харилцан биесийг таниад мэнд сайныг асууж ирсэн суусныг ярилцан явсаар Занданбалын гэрт очих болж хотын баруун хойт өнцөг дэх нийтээр дамнуурчин хэмээлцдэг газрын тэнд таван гудамжинд хүрээд урьд хятад пүүс байсан бололтой нэгэн хашаанд орж давхар хаалгаар дамжсаар хойт мухрын бяцхан байшинд оров.
Байшингийн доторхийг их л гоёмсгоор зассан бөгөөд элдэв толь шил ба үнэртэй ус тосыг энд тэндгүй жагсаан өрж бас хятадууд лугаа тэврэлдэн зууралдан авхуулсан хүүхний зураг хөргийг өлгөж, өргөн уужим ханзанд
өнгө өнгийн хөнжлийг үе нугалбар гарган хураасан
зэрэг үнэхээрийн завхай танхилзуур байдлыг бүртгэх байгуулалтаар зассан нь хөдөөгийн хүүхэн Хас-Эрдэнэд бас л сонин гайхамшиг санагдах агаад
нэгэн өөр янзын ертөнцийг энд үзэв.
Занданбал
торго дурдам хувцсыг хослуулан, толгой
гартаа дүүрэн алт сувдаар чимэглэж нүүр
царайг оо энгэсэгээр будсан тул
үзэсгэлэн гоо үнэхээр хүслэнтэй боловч үргэлжид алиа
ңаадангуйгаар хүмүүжсэн учир урт
богнно өндөр нам дуу гаргаж
шалтгаангүй атал инээн энэ тэрд эрхлэн элдэв аашийг үзүүлэн суусан газраа
тогтохгүй, ярьсан үгээ дуусгахгүй
түүнийг ноцож, үүннйг түлхэн ярвайх атал инээх шиг, инээж байтлаа хараах бөгөөд
үнэхээр жүжиг бүжгийн үзэгдэл мэт зүйл бүрийн ааш зан гаргаж байна.
Үүнийг Хас-Эрдэнэ харж
сонирхон учир юуныг мэдэж чадахгүй дэмий л асуусанд хариулан байх зуур
Занданбалын гэрт цуглах самуун бүлгийн хүмүүс ирцгээж Занданбал лугаа самуун үгсийг ярилцан, тэврэх,
үнсэх, хошигнох наадах зэргээр элдэв ичгүүртэй зан авирыг гарган
агсаар улмаар Хас-Эрдэнэд халдаж
гар хурууг барилах хэмээсэнд Хас-Эрдэнэ айн ичгүүрч зугадан
гарах гэтэл Занданбал Хас-Эрдэнийг татан суулгаж
тачигнатал хөхрөөд
зүгээр зүгээр юун ичимхий юм
ямар сураагүй хүүхэд биш
хэмээсэнд Хас-Эрдэнэ улам ичиж
үг дуугүй бүлтэгнэн байтал 3анданбал бас
шалчигнан хэлрүүн:
— Чи өнөөдөр их л ичиж байна. Маргааш том толины өмнө нүцгэн наадахдаа бахтай
сайхан хэмээн санах болно хэмээсэнд Хас-Эрдэнэ чухам юу хэлсний нарийн учрыг мэдсэнгүй боловч нүцгэн хэмээх нэгэн
үгнээс ичингүйрэн царай улайж дув дуугүй дорогш хандан сууна. Занданбал шаравганан босож ирээд
нэгэн хятадын өвөр дээр үсрэн сууж биеийг гэдрэг эргэн хоёр гарыг сунгаж
хятадын хүзүүгээр чанга тэврэн татаж бөхийлгөөд хошууг нийлүүлэн хэлийг
шимэлцэнэ. Хас-Эрдэнэ харах газар олдохгүй царай улайн, яс халж суутал Занданбал
бас л шарваганан босож Хас-Эрдэнийг түшин суугаад
— За өвгөөн! Хас-Эрдэнэ! Хэдүүлээ энэ өдөр нэг
сайн наргия. Чи энэ хэдийн дотроос дуртайгаа сонгож ав. Эд нар цөм чамд дурлаж байна хэмээсэнд Хас-Эрдэнийн нүүрэнд
гал ноцох мэт болж хоолой нь зангиран үг хэлж чадахгүй дэмий л Занданбалыг түлхэж, чи ямар
сонин амьтан бэ? Ичдэггүй юм уу даа хэмээн аяархан хэлсэнд Занданбал харин улам
чанга тас няс хийтэл элгээ хөштөл инээж, за яршиг даа юунаас ичдэг юм хэмээгээд
Хас-Эрдэнийг хүзүүдэн тэвэрч чихэнд нь эд нар чинь ингэж байвал их мөнгө өгдөг юм шүү.
Чи ер ичих хэрэггүй зүгээр өнөө шөнө нэг дуртайгаараа сайхан бужигнаж хоноод маргааш дуугүй дээл янчаантай гэж мэд. Хэрэв ажиллахдаа аятайхан маяг гаргаж чадвал бас дээлийн торго чиг магадгүй шүү. Чи битгий ичиж маяглаад байгаарай. Аятайхан элдэвлэж байгаад хатуу зөөлнөөр элдэвлэх хэрэгтэй хэмээсэнд Хас-Эрдэнэ тэдгээр үгсийн нарийн учрыг бүрэн ялгаж мэдэхгүй боловч ерөнхийдөө мөнгөөр бусадтай яв мээсэн гол
утгыг ухварлан бөөлжис нь хутгаж дотор жихүүцэн бас ийм ичгүүр сонжуургүй адгуус
мал амьтад ертөнцөд байдаг аж. Би юунд энэхүү бузар газар орж ирэв дээ хэмээн айн зовж ичингүйрэн жигшиж
ганцхүү гарах аргыг бодож сууна.
Занданбал бас л гурвалжин дөрвөлжин нүд гарган ХасЭрдэнийн чихэнд шивэр авир ухуулна. Хас-Эрдэнэ дув дуугүй суусаар энэхүү ичгүүрт аюулаас хэрхэн мултрахыг дотор сэтгэл лүгээ зөвлөнө. Занданбал босож нэгэн
настай хятадын чихнээс мушгин татаж түүний буурал сахалтай хошууг ойртуулан авчирч чанга үнсээд Баяндай чи яваад гуанзнаас сайн хоол дуудаж ирэхгүй юу хэмээсэнд өвгөн хятад ханатал баярласан байдлаар Занданбалыг тэврэн үнсээд чи юу идэх дуртай бол би заавал авчирна хэмээн гарч явав.
Хас-Эрдэнэ улам айж дотроо гаслан эд нар намайг амар тавьж явуулахгүй бол хэрхэх билээ хэмээн бухимдаж шууд босоод за одоо би явъя. Маргааш хичээлтэй эртхэн харьж заалгасан юмаа үзье хэмээсэнд олон хятадууд зэрэг зэргээр шуугилдан явж болохгүй хэмээх янзтай үл мэдэх хэлээр шаазгай мэт шуугилдана. Занданбал харин шууд
уурлах янзтай ширэв татан харж ямар маягтай хүүхэн бэ? Хүнээр хоол унд дуудуулаад идэж уухгүй явах
гэж, гайгүй дээ би чамайг яах л гэж, Хас-Эрдэнэ чи нэг нутгийн юм бөгөөтлөө надад
нэг их зан гаргав. Хоол идээд яв л даа хэмээх зэрэг эх адаггүй олон үг хэлэхэд Хас-Эрдэнэ угаас номхон төв бөгөөд бүрэг ичимхий тул төдий л хүчлэн маргаж чадсангүй, дэмий явбал
сайн юм сан хэмээж зогсон байтал нэгэн хятад шулганан ирж тэврэн суулгав.
Хас-Эрдэнэ түүнээс ичсэндээ хөдөлж чадахаа байн
дув дуугүй сууна, Тийн байтал мөнөө өвгөн хятад хятадаар нижгээд дүгрэг модон
бүрхүүртэй юм авахуулан ирсэнд Занданбал босож байшингийн төв дунд ширээ сандлыг
засав.
Тэдгээр хятадууд тэрхүү авчирсан дүгрэг саваа
нээж дотроос нь өдий төдий олон таваг дийз, савх, ногоо тэргүүтнийг зайгүй өрж
бас хэд хэдэн лонхтой улаан цагаан архийг гаргаж жагсаан тавив. Занданбал олны
зүг за. сууцгаа хоол идье хэмээн бүгдийг урин суулгав.
Ганцхүү Хас-Эрдэнэ урьд суусан газартаа хөдлөхгүй суусаар байтал нэгэн залуу хятад сэртэгнэн ирж хөтлөн
аваачих хэмээсэнд Хас-Эрдэнэ айхдаа түргэн явж Занбалын хажууд суув. Тийнхүү
идээлэн эхэлж бүгдээр архи уугаад элдэв идээг зуушилна. Хас-Эрдэнэ аргагүй хамт
идэх боловч зарим нь гашуун муухай мэт тул сэжиглэнэ. Зарим нь сайхан амттай тул
дахин дахин иднэ. Ширээн дээр мах ногооноос эхлэн өндөг загас өт хорхой хүртэл
байгаа тул урьд өмнө үзэж амсаагүй сонин зүйлүүдийг Хас-Эрдэнэ сонирхон гайхан
идэж байтал хажуунаас Занданбал байн байн архиар шахаж хэдий ууж чадахгүйг
хэлэвч хэрэгсэхгүй цутган уулгана. Тэр хятадууд бас тал талаас архийг тулган
уулгана.
Занданбал хятадуудтай дуулан хуалан элдвээр садарлаж уух тул дуу чимээ
байшингийн дотор түрхрэн архиы халуун гал гэдэсний
дотор оргилон төдөлгүй Хас-Эрдэнийн нүд эрээлжилж толгой нь манараң ухаан
мэдрэл хагас дутуу мэт болсонд Хас-Эрдэнэ арай чармайн босоод
Занданбалд согтсон учрыг хэлбээс тэр Хас-Эрдэнийг хөтөлж аваачин нэг орны дээр хэвтүүлж
битүү цагаан хөшгийг буулгав.
Хас-Эрдэнэ хэвтэх сацуу архиндаа цохигдон мэдрэл унтав. Тэндээс Занданбал ХаС-Эрдэнийн согтсоныг бодохгүй тэдгээр иргэд лүгээ үнэ хэлэлцэн
битүү цагаан хөшигний дотор ээлжээр оруулна. Тийнхүү хэдэн цагийн завсар хэд
хэдэн хятадаар залуу хүүхэн Хас-Эрдэнийн ариун биеийг бузарлуулан дарлаж бас Занданбал
өөрөө хөгшин залуу хэд хэдэн хятадуудтай хэд дахин ээлжлэн Дараалан өндөр толийн өмнө нүцгэнээр загас наадуулах арван гурван зүйлийн
явдлыг үзүүлнэ.
Ийнхүү шөнө орой болтол бужигнасаар залуу
хятадуудын сэтгэл ханаж гэр гэртээ буцсанд морьтын хишиг явганд хэмээх үлгэрээр
чадал тамир доройтсон боловч хүсэл санаа
хүлцэшгүй шунахай хоёр хөгшин хятад үлдэж Занданбал, Хас-Эрдэнэ хоёрыг нижгээдээр өвөрлөн хэвтэв. Үүр цайхын үе Хас-Эрдэнийн архи сэргэж нүд нээвэл хав харанхуй бөгөөд нэгэн сахалтай хүн хэвтэж санааны зоргоор наадан байна.
Хас-Эрдэнэ бүхий л дарлагдсан ашиглагдсан аюултай гашууң байдлуудыг сая төлөвлөн мэдэж, ичих гомдох ба уурсан бухимдах нь хүлцэшгүй тул дэмий л ганцаар уйлан байх бөгөөд ялангуяа архи ууж үзээгүй атлаа гэнэт согттол уусан ба бас элдэв бузар дарлал хүлээсэн тул Хас-Эрдэнийн бүхий бие өвдөж цээж дотор хутгалдан зовох зэргээр нэгэн бие олон зүйлийн гашууныг гэнэт хүлээж ямар ч хамгаалалгүй дэрэн дээр, нүүрийг дарж мэгшин уйлна.
Тийнхүү зовон зүдэж байтал харин золоор мөнөөх хөгшин хятад босож явав. Хас-Эрдэнэ толгойг хөнжлөөрөө битүү бүрхэн хэвтээд нэгэн цагт айн
ичингүйрсэндээ босож
чадахгүй бухимдан уйлж хэвтэнэ. Бас уйлан уймарсаар нүд нь хавдаж бүлцийсэн ажгуу. Тийнхүү
хэвтсэн байтал үдийн орчим Занданбал босож гар нүүрээ угаан Хас-Эрдэнийг дуудна.
Хас-Эрдэнэ ичиж огт дуугүй хэвттэл 3анданбал салбагнан ирж
хөнжлийг хуулан нүүр гараа угаа хэмээсэнд Хас-Эрдэнэ ичингүйрэн босож хувцаславал толгой эргэн дотор хутгалдан их л зовуурилна. Тийн боловч
хүлцэн байж
нүүр гарыг угаан цай уугаад явъя хэмээн ихэп хүсэх боловч бие зовуурьтай ба нүд хавдартай тул
гадагш гарахаас ичихийн дээр ялангуяа сургуульдаа очихоос туйлын айж юу боловч орой болтол байгаад шөнө гаръя хэмээн сууна.
Занданбал инээн босож Хас-Эрдэнийн дэргэд ирэн чи юунд ярвайгаав дотор чинь муу байна уу.
Зүгээр зүгээр
«Туйпуу дан» ууж орхи. Тэгвэл зүгээр болно хэмгээд аль Цоохор чи яваад хоёр
шаазан туйпуу дан гуанзнаас аваад ир хэмээн хамт хоносон хятадыг явуулав. Өвгөн хятад удалгүй хоёр шаазан шөл авчирсанд Занданбал нэгийг идээд нөгөөг
Хас-Эрдэнэд өгч энэ шөлийг халуунаар
ид, дотор чинь сайхан болно хэмээсэнд Хас- Эрдэнэ авч идвээс бяслаг мэт цагаан
дөрвөлжин хийсэн маш сайхан амттай шөл тул
дуртайяа идэв. Түүнээс үнэхээр дотор нь нилээд амар болсон шиг санагдана. Тийнхүү мөнөө хятадууд цөм яваад Занданбал Хас-Эрдэнэ
хоёр үлдсэнд Занданбал өврөөсөө их мөнгө гаргаж тоолоод тавин төгрөгийг Хас-Эрдэнэд өгч
хэлсэн нь за би чамд эд нарьгг ингэж байвал их олзтой байдаг
юм гэж хэлээгүй билүү.
Ямар байна энэ тавин төгрөгийг Цагаандай чамд
өгсөн юм. Өнөө орой Халзан мужаан чамд дээлийн торго
авчирч өгнө хэмээсэн. Бас Өндөр чамд
гутал авч өгнө гэж байна
билээ. Миний өвгөнд эд нар чинь унаж байна шүү. Мөд их юмтай болно. Чи сургууль
мургууль гэж дэмий завхарсны хэрэггүй. Харин зүгээр эртхэн энд нэг ч байшин
засаж алт, сувд торго, дурдмаар биеэ тордож эрт унтаад орой босож эрх дураараа
жаргаж байхаас сайхан юм юу байх вэ хэмээн ятган ухуулна. Үүнд Хас-Эрдэнэ айн ичиж түүний өгсөн мөнгийг авалгүй
суухад Занданбал зоргоор өвөрт нь хийгээд бас дахин олон үгээр ухуулан ятгана.
Хас-Эрдэнэ ганцхүү бүрий орой болохыг хүлээн байж
явахыг бодон сууна. Тийн байтал наран хэлбийх сацуу мөнөөх хятадууд
бас л цугларан ирж урьд ёсоор найрлав. Ийнхүү архи дарсаар Хас-Эрдэнийг
дахин хавчиж эзлээд хичнээн эсэргүүцэн маргавч тусыг олсонгүй, мөн аанай өнгөрсөн өдрийн байдалдаа хонов. Маргааш нь л
Хас-Эрдэнэ эртлэн явъя хэмээн санавч гадагш гарахаас ичингүйрэн
айж ялангуяа хоёрт сургууль тасалсандаа нэгмөсөн айн бачимдаад бас л гарч явж чадсангүй.
Тийнхүү бухимдан суусаар Занданбалын гэрт даруй долоо
хонов.
Энэ завсар самуун бүлгийн хятадууд шинэ шинээр нэмэгдэн ирж Хас-Эрдэнийг сонирхон байх нь Занданбалд их ашигтай
учир Занданбал, Хас-Эрдэнийг завсраас давхар
ашиглахын тул Хас-Эрдэнийг үргэлж ухуулан татаж өдөр тутамд самууны зүг удирдан
хандуулж өөрийн дээл хувцаснаас өмсүүлэх зэргээр элдэв аргыг хэрэглэн бие тийш татдаг бөлгөө. Тийн байсаар Хас-Эрдэнийн хашир тогтворыг олоогүй залуу хөнгөн сэтгэл нь завсрын эдгээр үзэгдэл байдалд автагдан сарниж сайн мууг
ялгаварлан санаа сэтгэлийг тогтоох жолоогүйгээр дурдам өмсөж, дугуй унаад архи
ууж алт зүүгээд амраг олонтой алиалж наадан айл хамраар хэсэж зугаалан
аль нэгэн зүйлд амар чөлөөтэй үүр цайтал наргиж, үд болтол унтаад үйлдэх хийх ажилгүй үнэхээрийн эрх
дураараа цэнгэж явах Занданбалын , жаргалтай мэт үзэгдлийн завхралтай хорт
байдлыг хүсэж дурлах санаа байн байсаар аргагүй төрж, харин тоо бодож толгой эргэх,
сургууль заалгаж багшид шалгагдах, бичиг үзэж бэхтэй зууралдах, эрт босож орой
унтах Хоролмаатай уулзаж хожмийг ярилцах зэрэг байдлууд нь туйлын бэрх хатуу бөгөөд биед
төвөгтэй санагдан санагдсаар Занданбалын зүг улам ойртон төдөлгүй дотно нөхөрлөж түүний зан байдлыг бүрэн ёсоор дагаж дууриан зах дээгүүр завхран, Занданблынд
хоргодож, Заяат, Буянт нартай танилцаад Далай, Цоохор
нарт дамжуулан ичгүүр сонжуурыг умартан эрхэм биеийг худалдаж эд мөнгийг цуглуулан элдэв самууныг бэлтгэсээр нэгэн сарын дотор тэр таван гудамжинд шинэ байшин хөлслөн засаад Занданбалын замаар завхай самуунд мэрэгжиж манан буданд төөрөв.
Энэ үе ХасЭрдэнийн залуу үзэсгэлэн царайг хэн
үл сонирхох аж. Самуун сүргийн худалдаачин хятадууд шинэ сонины үнэрийг хүсэж бүлэглэн сонирхон цугларах тул
Хас-Эрдэнэд шөнийн 24 цагт залуу хөгшин зочид лугаа цэнгэлдэн умарт хаалгаар
хуучныг үдэн гаргаад өмнөт хаалгаар шинийг угтаж оруулан нэг хэсэг самуун
униарт манарч нэгэн цагаан тохойг түмэн хүнд дэрлүүлэн нимгэн улаан уруулыг мянган хүнд үнсүүлж хөөрхөн эелдэг биеэ хөтөвч сав мэт болгож
өмрөн хөгшрөх тэр нэгэн өдрийг мэдсэнгүйгээр хөвөн бодлогын самуун цэнгэлд оршин энэ өдөр
аливаа булаг мэт санах бодох юмгүй эрэх, олох хэрэггүй Буян будаа авчирч, Далай давс нийлүүлэн мужаан түлээ буулгаж, Сайван дээл
авчран, Өндөр өдлөг хүргэж, Цоохор ногоо
нийлүүлэн Баярт мал бэлтгэж Цагаандай цаас мөнгө өгнө.
Ийнхүү байдалд ;мартагдсан нас,
орхигдсон аҗил
Хас-Эрдэнэ хожмын нэгэн өдөрт хөөрхийлөх хөнгөн өрөвдөх өршөөлгүйгээр завхарч засрах хүмүүжих төлөвийг бүрмөсөн алдсан тул энэ завсар түүний ижил үерхсэн
итгэлт нөхөр Хоролмаа нь байдал учрыг сонсож мэдээд ихэд зовниж эрхбиш идэр нөхөр Хас-Эрдэнэдээ халуун сэтгэлийн үүднээс хамаг хорыг таниулан хэлж харанхуй самууны манангаас ангижруулъя хэмээв.
Зургаа.Урамгүй зөрөвч ухралтгүй ухуулав ]
Нэгэн өдөр Хоролмаа, Хас-Эрдэнийн гэрт ирж түүний үл бүтэх замд орсон үнэн байдлыг нүдээр үзэж
урамгүй гомдох боловч хар бага наснаас эхлэн ижилдэж хайрт дотноор наадан өссөн тул үнэнхүү
хайрлан санаж зөөлөң эелдэг
үгсээр зөв үнэн сануулан ятган хэлсэнд
Хас-Эрдэнэ харин гэдрэг уурсаж миний ажил
чамд хамагүй одоо бол эмэгтэйчүүд эрх чөлөөгөө эдэлж явахдаа хэнээс ч асуухгүй
болой хэмээн эндүүрэн ухварласан эрх чөлөөгөө ичгүүргүй
хэлж хичнээн зөвийг хэрэгсэхгүй марган хэрэлдсэнд Хоролмаа огт ухарсангүй дахин
дахин учирлан хэлэх нь:
— Хэрэв чи сургуульд сурах дургүй бол нэг болох зохих ханийг түшиглэн амьдрах хэрэгтэй. Ер ийм
жигшүүрт байдлаар олонтой самуурах аваас наанадаж бие махбодод чинь хор олж
эрэмдэг зэрэмдэг болох төдийгүй эцэстээ ганц бие буурайгаар мөхөхөд хүрнэ.
Чи даанч өөрийн хайртай эцэг эхийн элбэрэлтэй
санааг хүндэтгэн үзэх хэрэгтэй болой. Ер хүн чамайг хайрлах атал чи өөрийн биеэ
үл хайрлах ёс бус буюу
эрхбиш элдвийг эрэгцүүлэн бодож энэхүү эсэргүү феодалын хорт үлдэгдэл болох
самуун униарын манан
буданд автагдан буй энэхэн нэгэн цагийн эндүүрэлт байдлаас ангижрах хэрэгтэй
хэмээн дахин дахин шавдан ухуулж
хэлээд аргагүй буцав.
Харанхуй самууны мананд төөрөгдсөн Хас-Эрдэнэ
хайрт нөхөр Хоролмаагийн халуун сургамжийг огт анхаарсангүй харин яршиг төвөг
санагдаж урьд ёсоор ужид самууны униарт улам гүнээр шургалан байх бөгөөд үргэлж
Хоролмаагаас зугтаж уулзахгүй явахыг хичээх болов. Хоролмаа ухралтгүйгээр удаа дараа ирж эргэх ба учирч тохиолдох бүр
ухуулан хэлэх боловч түүнийг
Хас-Эрдэнэ урамгүй зөрчин эсэргүүцэж байхад Хоролмаа арга барагдаж ХасЭрдэнийн
хамаг бузар самуун байдлыг тоочин эцэг эхэд нь захидал
илгээх билүү хэмээн
бодсон авч бас хайрт нөхөр Хас-Эрдэнийн
нэр ус нутаг олондоо муугаар тархан хүндгүй болохоос хайрлан болгоомжилж юу боловч залуу хүн засрах
магадгуй эндээ нэг хэсэг туршиж оролдоё хэмээн шийдвэрлээд бас дахин Хас-Эрдэнийн гэрт ирж урьд ёсоор ухуулан хэлэхийн
завсар Хоролмаа царайг төв болгож хэлсэн нь:
-
Хас-Эрдэнэ
ээ! Чи бид хоёр хар бага наснаас нэгэн хотын бууцан дээр наадаж
элбэрэлт эцэг эхийн хүмүүжлээр эрүүл энх идэр залуу насанд хүрсэн бөгөөд урьд унага тугал буцааж хурдан морь унаж явах үедээ нэг эхийн хүүхэд мэт нийлэлдэн ижилдэж байсан учраас анх би чамайг эрдэм сургуульд сургая хэмээн эцэг
эхээс салган дагуулж ирсэн билээ.
Энэ завсар чи
нэг жил шахам сургууль хийхдээ оюун ухаан сэргэлэн онц сайн сурч байсан атал гэнэт өөр
санаа төрж завхай хүүхэн Занданбалыг дагалдан завхай аль муухай
ааш зантай болоод амьтан олонд ичгүүр ажлыг үйлдэж байхад чинь би даанч сэтгэл
төвдөхгүй тул чамд ийнхүү удаа дараа улиглан гуйж хэлнэ.
Чи өчнөөн олон шадар эрс лүгээ
өнөөгийн өдөр үймэж байхад идэх уух өмсөх зүүх дутагдахгүй элбэг дэлбэг байх
боловч эцсийн хөсөрдөх нэгэн өдөр энэ гудамжны хог дээр ганцаар хаягдаж элбэрч
эргэх эр байтугай эргэж шинших нохойгүй хоцорно.
Тэр нэгэн элэг эмтрэх эцсийн өдөр эрүүл сайхан би
чинь эрэмдэг болж инээхээс биш өвчтэй, эвшээхээс илүү чадалгүй болоод эргэж нэг бодоход эртээс үлдсэн эдгүй итгэлээр нийлсэн хань үгүй эцэстээ тэжээлгэх үргүй гэрт орвол хүйтэн гэдсэн дотор өлсгөлөн, гэмгүй атал хараагдаж
зэмгүй атал жигшигдэж хөөрхөн гоо царай чинь хөгшин бухын дух мэт үрчийж, нарийн гол шиг бие чинь хохь цагаанаар хатаж хоёр хөлөөрөө гуйваад намирхан хар үс чинь навтас эсгий мэт
ширэлдээд хасын шулуун хамраа ханын хээтэй булигараар нөхөж урлаг хоёр
нүд чинь улаан зовхиороо эргэлдэж усан бүрхээсээр хөхөлзөөд хүн олны нүдний
хог, шүдний мах мэт хаягдаж хөөрхий хэмээх хөнгөлөлтгүй, зайлуул хэмээх завсаргүй, өрөвдөж туслах өршөөлгүй өнөд гамшгийн туйлыг хүлээж өндөр хогийн өвөр, өргөн зээлийн булан өмхөрсөн хүрдний ёроолыг хэсэж хэвтэх цагт өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх, өршөөж удирдсан нам засгийн сургууль, үүрдэд хамтарсан үнэн нөхөр үхэхэд эргэх үр хүүхдээс эхлэн элдэв нэгэн үнэн зөв бүр санагдаж гаслах бөгөөд холыг бодож хожмыг сануулсан Хоролмаа би хүртэл санагдахад хүрнэ.
Тэрхүү зовлонд эрсдэж гасланд нэрвэгдэх гайхал барагдсан цагт чи хэдий түмэнтээ гэмшиж, мянгантаа гашуудах авч чиний улирал нэгэнт өнгөрсөн байх тул
хүлээх зовлонгоос хэлтрэхүйеэ нэн бэрх амуй.
Иймийн тул чи энэхэн залуу насандаа ирээдүй
байдлыг эрэгцүүлэн санаж эрхбиш эндүүрсэн буруугаа сэнхрэн мэдээд идэр насыг завдаж эцсийн хүмүүжлийг тогтоох хэрэгтэй болой хэмээх үүнийг ижилдэн дассан сэтгэлийн үүднээс эсэргүү феодалын хорт үлдэгдлүүдтэй эсэргүүцэн шинэ соёл боловсрол бүхий
хувьсгалын хүмүүжлэгийн төлөөнөө тэмцэх зорилтын үүднээс чамд удаа дараа улиг домог болтол үргэлж хэлсээр ирсэн
ба эдүгээ эцсийн нэгэн удаа болгоң хэлж сануулаад зогсъё хэмээн эрс тасархай
сэнхэртэл ухуулан хэлсэнд Хас-Эрдэнэ хэдий бүрнээ ойшоохгүй боловч баахан ичих сэтгэл төрж бодлого эвдрэн битүү
гайхах байдалд хандав.
Тэгээд Хоролмаа гарч явсан тул Хас-Эрдэнэ Хорол маагийн нэгэн бүлэг сэнхэртэл ятган сургасан үгийг эргэцүүлэн бодож хэдийгээр үнэн учир аргагүй
болохыг лавтайяа ухварлан эс мэдэвч угаас ухаан сэргэлэн
залуу хүн тул бас зарим зүйлийг зөвшөөрөн үзэж улмаар учир юуныг элдвээр эргэлзэн гайхах ба уйтгарлан бодох сэтгэл лүгээ ярилцах болжээ.
Долоо.Хожмын
хорыг таниад Хоролмаагийн зүг тэмүүлэв
Тийнхүү ийнхүү агсаар бас л цаг өдөр өнгөрч Хас-Эрдэнэ мөн хуучин байдалдаа хуурамч янагийн зуурдын жаргалд завхарсаар байх завсар Хоролмаа огт ирсэнгүй тул урьдын ярьсан хэлсэн үг улирч
мартагдаж байв.
Энэ үе Занданбал хүндэд өвдөөд нэгэнт сар гаруй болж улам доройтсоор бөлгөө. Анх Занданбалыг хэвтсэн даруйд
Хас-Эрдэнэ мэтийн олон хүн зэрэг зэрэг үргэлж очиж түүний биеийг сувилах ба хятад дайны эмчээр эмчлүүлэн өчнөөн төчнөөн тооны залуу хөгшин хятадууд цугларч ирцгээн байдаг агсан болой. Гэтэл төдөлгүй
өдөр хоног олон өнгөрөхөд улиг домог Хас-Эрдэнээс эхлэн үргэлж очиж эргэхийг
цөөвчилсөөр бараг үзэгдэх хүнгүй шахам болсон тул өвчтэй зовуурилан бүхий
Занданбал хэрхэх аргагүй ганцаардаж өөрийн торго дурдам дээлийг энэ тэрийн гар амыг харан худалдуулан хэрэглэсээр эд хөрөнгө нь
нэгэнт бусдын гараар хааш яаш үрэгдэж хоёр сарын дотор бараг төлөв хоосрон доройтов.
Юу хэмээвэл урьд Занданбал ямагт бусдаас авч хэрэглэж
байсан нь одоо гэдрэг бусдад өгч гуйх бөгөөд мөн өөрөө
ажил амьдралын журмыг огт мэдэхгүй хэн хүний
хэлснээс өнгөрөхгүй ашиглагдан
байсаар түүний самуун
садраар хураасан өчүүхэн эдлэл агшин зуур үрэгдэх нь ер гайхалтай бус болой.
Җич анх Занданбалын бүхий биеэр жижиг улаан
гөвдрүү мэт юм туурсан аж. Дараа нь түүнийг хятад эмчээс элдвээр эмнэж агсаар
харин хэсэг хэсэг салбарласан яр болж аль эмзэг газраар шавсан тул үнэр,
үзэгдэл үнэхээрийн гутамшиг бөгөөд орчимд хүн ойртохуйяа бэрх болжээ. Занданбал
хагас жил шахам ийм муухай өвчинд зовсон атал ер европын боловсон
эмнэлгээр үзүүлэхийг тун анхаарч санасангүй ба түүнийг ч урьдын нөхдөөс сануулсангүй тул тэрхүү өвчнийг төвд ба хятад эмнэлгээр
хичнээн эмчлүүлэвч ер хэрхэн эдгэж чадах аж.)
Харин элдэв янзын өвс ногоо хор зайг өгч агсаар
эмийн хор болж хамаг цогцос нь эвдрэн өглөө мөнөө үхэхийг
хүлээж хүйтэн байшинд хоосон хонож байхын дээр бас урьд мөнөө завхарч ахуйдаа
хар тамхи татаж сурсан нь одоо мөн нэгэн төрлийн илүү өвчин болж ямагт хар тамхины
«жин» хэмээх хөдөлж, өвчтэй бие давхар зовлон эдэлнэ.
Одоо Занданбалыг хэн санах билээ. Чухам мартагдсан «Хорвоо»
орхигдсон «Орчлон» хэмээх ёсоор бүрэн хөсөрдөж маргааш
үхэх өнөө үхэх нь Занданбалын ганц бие дэх хувийн хэрэгт «нэгэн биений зовлон
тул дээш тэнгэр хол доош газар хатуу гэдэг монголын хуучин үлгэрээр хэлэх газар гомдох нөхөргүй нэгэнт өнгөрсөн улирлын
дотор хоцров.
Жич нэгэн өдөр Хас-Эрдэнэ гэртээ энгийн суух зуур гэнэт Занданбалыг
санаад ойрдоо ороогүй урьд өвчтэй байсан билээ. Одоо яаж байгаа бол. Харин
санасан дээрээ түргэн орсон болоод ирье хэмээн санаж шууд гэрээсээ гарч Занданбалын гэрт ирвээс байшингийн үүд нь задгай бөгөөд хог
буртаг болж нэгэн харанхуй хар нүх мэт чимээ анир хүн амьтангүй гул
Хас-Эрдэнэ ихэд гайхаж Занданбал эндээс нүүсэн юм уу. Хэрэв байгаа ахул олон
хүн шуугиж бужигнан байлтай билээ. Юу боловч орж асууя хэмээн санах зуур алхаж
орвоос байшингийн дотоод хэрэгсэл нэгчгүй хөндий хоосон бөгөөд хүйтэн өмхий
үнэр магнайд хадтал үнэртэж дотор зарс гэмээр болов ?
Хас-Эрдэнэ улам бүр гайхаж дотогш тасалгаанд орвоос Занданбалын
хамар ам нь улаан цоохор яр болоод нэгэн муу
хуучин ногоон хөнжлөө нөмөрч арай амьсгалтай дорой дуугаар ёолон гиншиж
хэвтэнэ. Энэ хүнд байдлыг
Хас-Эрдэнэ үзмэгц тэр даруйд хайртай нөхөр Хоролмаагийн сүүлийн өдрийн сургаал, учирлан хэлсэн нэгэн бүлэг шударга үгс тов тодорхой санагдаж
орлонгийн улирал ийм түргэн хуурмаг байдаг аж. Би анх Занданбалынд ирээд байх үед ямар янзын сайхан гоёмсог айл байсан билээ.
Эдүгээ ямар болоод байна. Хэрэв би энэ замдаа удаан явбал мөн маргааш энэ байдалд хүрэх нь зайлшгүй аж. Залуу насны нь хөнгөн сэтгэл гэдэг ийм
тэнэг булчимгүй
ажгуу хэмээн элдвийг эрэгцүүлэн бодож өөрийн явж байгаа байдлыг санах тутам ичих айх жигших гутрахын туйл болж нөгөөтэйгүүр энэ бүсгүй нөхөр
Заданбалыг өрөвдөж аяндаа нүдний нулимс бүрхээд, хоолой зангирч, чиний бие яаж байна. Хүн амьтан эд
хогшил чинь хэрхсэн бэ? Чи хэрхэн ийм байдалд хүрэв Юунд бид нарт хэлүүлсэнгүй
вэ хэмээн асууваас, Занданбалын амьсгал нь үе үе тасран энэлэн шаналан байж дорой дуугаар өгүүлрүүн:
— Муу өвгөн чинь өвдөөд эхэлсэн юмсан. Одоо үхдэг болоод байна. Орчлон гэдэг ийм байдаг юм байна шүү. Өнгөтэй, царайтай, мөнгөтэй, алттай байх
үед эргэдэг хүндэлдэг эрдэг дагадаг хүмүүс олон байдагсан. Одоо өвдөж зовоод өлсөж ядраад байхад өнөө шүдээ үзүүлдэг сүрхий олон янаг сайн нөхөд чинь харин
хөлөө
ч үзүүлдэггүй болдог юм байна.
Муу өвгөн чинь хамаг байдаг юмаа худалдаж бараад
өвчин чиг эдгэрсэнгүй харин улам хүндэрч бас идэх уух юмгүй, эргэж сувилах
нөхөргүй энэ хөндий байшингийн
буланд хатаж үхэх болоод байна шүү. Му өвгөн чинь хар бага наснаасаа эхлэн эрх танхи өссөн тул ер гадна дотно ажлыг мэддэггүй хөл жишиж гар
тавьж суусаар 29 насыг хүрсэн нь одоо түмэн зовлон нэгэн зэрэг ирээд ганц бие хамгаалах ханьгүй
сануулах нөхөргүй хэрхэх арга яах замаа алдаж үнсэңд орхисон шалз мэт үхэх цагийг хүлээж байна хэмээн хангинатал уйлан гашуудаж хэлэх үгийг сонсох тутам Хас-Эрдэнийн хамаг бие суларч зүрх шимшрэн
Хоролмаагийн хэлсэн үг дахин дахин санагдаж Занданбалын хүнд байдал илэрхий тодорхой үзэгдэн өөрийн явах зам
өнгөрүүлэх нас элдвээр бодогдож энэ өдрийн гутамшигт байдлаас эргэн эргэн
жигшиж эдүгээ даруй Хоролмаагийн хормойгоос зуурч зөв замдаа орохыг яаран
довтлон санана.
Тэндээс Хас-Эрдэнэ Занданбалыг өрөвдөж түүний тоочсон зовлонд гашууныг түр нам болгохын тул сэтгэлийг төвшитгөх хэдэн зөөлөн үг хэлээд даруй гарч нэгэн хятадыг
олж ирүүлэн гал түлүүлээд хэдэн төгрөг өгч мах авчруулан шөл хийж
Занданбалыг сувилаад маргааш өдөр
докторт аваачиж өгөхөөр шийдвэрлэж өөрөө гэртээ
ирээд элдэв эд хогшлоо эмхтгэн цуглуулж
түргэнээ самуун ертөнцөөс ангижран сайн нөхөр Хоролмаагаа түшиглэе
хэмээн шууд Хоролмаагийн гэрт хүрэв.
Харин завшаанд Хоролмаа гэртээ гав ганцаар сонин
туншиж байгаатай тохиолджээ. Хас-Эрдэнэ хаалгаар орсон даруй Хоролмааг зууран
тэвэрч уйлан хэлсэн нь миний тээж төрүүлсэн эх мэт ачтай нөхөр Хоролмаа чиний
удаа дараа сануулан сургасан алтнаас үнэтэй сувднаасховор ариун үнэн зөв
шударга үгийг чинь ухварлан таньсангүй явсаар энэ өдөр үнэнд гүйцэгдэж бүрэн танив.
Одоо би чиний хормойноос зуурч яваад замаа
заалгая. Миний хайртай нөхөр манан буданд төөрсөн муу нөхрөө нэгэн цагийн
эндүүрэлтэй бурууг уучлан үзэж урагшид хүмүүжүүлэх замд минь оруулахыг гуйна
хэмээгээд тэсгэлгүй хоёр нүдний нулимсыг асгаруулан гиншиж уйлав.
Хоролмаа, Хас-Эрдэнийн сэтгэл өөрчлөгдсөнийг мэдэж цээж дүүртэл баярлан үеийн нөхрөө үргэлж
хайрлан санадаг санаа энэ өдөр улам оргилон нэмэгдэж элдэв зөөлөн үгсээр ятган
хэлж Хас-Эрдэнийн
сэтгэлнийг засаад
түүний урьдын бурууг таньж одоогийн зөв замд шилжин ирснийг сайшаан баясахын
хамтаар эрх биш энэхүү
буруу замаас түргэнээ ангижран, энд таних нэгэн айлын хашаанд
суугаад, өөрөө хир тэнцэх албан ажилд орж бага боловч улсдаа тустай ажлыг хийх
ба амь биеийг тэжээж мөн нэгэн сэтгэл тохирох үнэн санаатай ханьтай
нийлэн улмаар хөдөө буй эцэг эхээ туслах нь чухал болой хэмээсэнд Хас-Эрдэнэ дуртайяа зөвшөөрч Хоролмаагийн суугаа хашаанд ирж
буухаар хэлэлцэв. Тийнхүү өөрийн өнгөрсөн байдлыг Хоролмаа лугаа шүүмжлэн цээжээ онгойтол ярьж хор
бүхнийг танин гэм бүрийг мэдэж урьдын байдлыг үндсээр жигшин хэлэлцэх бөгөөд заримдаа уйлж, заримдаа инээнэ. Үнэхээр бүсгүй хүний нарийн
зовлон хэмээгч юун эс байх аж.
Нээж ярилцсан Хоролмаа, Хас-Эрдэнэ хоёрьн өгүүллийн дотор
үнэхээр уйлж гашуудах ба инээж ичиңгүйрэх явдал
олон гарсан буй за. Жич тийнхүү ярилцах завсар Хас-Эрдэнэ Хоролмаад Занданбалын тухай бүрнээ хэлж нэгэн бүсгүй нөхөр тул докторт эмчлүүлж тусалъя хэмээн зөвлөхийн ялдар элдэв нэгэн зовлон жаргалаа ярилцаж агаад нилээд орой болсон байна.
Хас-Эрдэнэ гэртээ буцав. Жич Занданбал Хас-Эрдэний
тусламжаар гэдэс цадаж шөл уусандаа
бага зэр тэнхэл орон хоносон ажуу. Маргааш өглөө нь Хас-Эрдэнэ ирж докторт аваачъя хэмээсэнд Занданбал нэгэн феодал лам нарын балар суртлын будангуй ухуулгад бүрнээ автагдсан болох тул доктор хэмээх нэгэн үгнээс их л айж доктор гэдэг чинь хатгах огтлох зэрэг
аюултай
хэцүү улс гэж сонссон. Би очихгүй ингэж байгаад үхнэ хэмээн огт зөвшөөрөхгүй тул Хас-Эрдэнэ ятган
ядаад арга буюу бага зэрэг хоол ундыг төхөөрч бас бэлхнээ хэдэн төгрөг орхив.
Тэндээс Хас-Эрдэнэ Хоролмаагийн хэлсэн ёсоор Хоролмаагийн хашаанд нүүж ирээд эцсийн үнэн зөв замдаа эрсээр оржээ. Җич Хас-Эрдэнэ урьд сургуульд байхдаа монгол бичиг зүгээр сурсан тул одоо
дахин сэргээн оролдож бас машин цохиж сураад Хоролмаагийн эрхлэн буй сургуулийн бичээчид орж сар тутам 1 төгрөгийн хэрэглэлийг аваад бас эвлэлийн гишүүнд элсэж дугуйлан сургуульд туйлын идэвхтэйгээр явж өөрийн сурлагыг нэмэгдүүлэн байсаар дараа намын гишүүн
сургуулийн багш Мандах лугаа амраглан ханилж үүд
өрхийг гийгүүлэн улсдаа хайрлагдав.
Җич Занданбал Хас-Эрдэнийн орхисоң багахан хоолыг дуусаад дахин өлсгөлөнт байдалдаа орж шаналан хэвтэх зуур түүний сууж байсан хашаа байшингийн эзэн бөгөөд урьд Занданбалтай самуурч байсан настай хятад байшингаа султган авахын тул дамнуурчны есөн гудамжны хогийн нөмөрт нэгэн муу шар эсгий овоохой барьж гаргасан тул Занданбал тэндээ гуйланчлан хэвтсээр яр
өвчний хороор хоёр нүд нь сохорч хамар нь унаад зовлон гашууныг эдэлж гаслантайгаар нас барсан ажуу.
Өдөр шөнө жил өнгөрөх нь үнэхээр түргэн тул
удалгүй өвөл өнгөрч хавар эхлэв. Хас-Эрдэнэ
Хоролмаа хоёр үргэлжид соёл
боловсролын ажлаар оролдох тул өдөр тутам
мэдрэл сурлага нь нэмэгдэн ялангуяа сайхан,
зохиол бичиг ба театр киног үзэж улам сэргэлэнгээр хүмүүжин байдаг болой.
Энэ хоёр нэгэн өдөр алба тарсан хойно өөрсдийн
нөхрийн хамтаар тус бүр дугуй
унаж өмнөд Богд уулын цэцэрлэгт
модноо гарч эрүүл агаарт зугаалан амрахаар
явав. Ийнхүү явахдаа сонин сэтгүүлийг аваачиж өндөр модны сэрүүн сүүдэр дэх зөөлөн зүлэг сэргэлэн
ногоон дээр хэвтэж уншин сонирхон шүүмжлэн хэлэлцэн байх зуур Хас-Эрдэнэ өнгөрсөн эдүгээг бодож үнэнд гүйцэгдэж байгаа байх. Хөөрхий нэгэн бүсгүй
нөхрийг хоёул очиж эргээд
болбол докторт аваачиж өгье. Эс боловч
хороо захиргааны газар мэдүүлэн тэтгэврийн газар өгье хэмээн ярилцаж тэндээс
хөдлөн Занданбалын байшинд ирвээс өөр хүн суусан байх тул Занданбал хаа
нүүснийг асууваас хойт есөн гудамжны хойно хэмээх тул тэр зүг явж эвдэрхий,
яндантай элдэв олон овоохой хэсэж сураглаваас тэр баруун тал дахь хогийн нөмөр
дэх овоохой бололтой хэмээн заах тул очиж үзвээс Занданбал хэдий нь үхэж,
үрэгдсэн нь тэр гэх тэмдэггүй хэдэн хэрзгэр яс болоод овоохой нь нурж унасан
байна.
Санавал энд үхсэн хүмүүсийг зайлуулах хүнгүй тул
хаа үхсэн газартаа хэвээр ялзран арилах буюу эсхүл наад дэнжийн зэрлэг нохой шөнө ирж иддэг тул тэрхүү
хогийн дэргэд үрэгдэн арилдаг журамтай ажуу.
Энэ байдлыг Хоролмаа, Хас-Эрдэнэ нар нүдээр үзэж ялангуяа Хас-Эрдэнийн сэтгэл улам эвдрэн урьдын гэмшилт байдлаа дахин удаа нотод жигшин санав. Энэ
нэгэн бүлэг эд хөрөнгөнд шунасан самуун бузар лугаа зууралдсан өнгө нэрийг хүссэн өөр бусдыг мэхлэгч өвчин гашууны
үр бүхий будан манангийн доторхи жигшүүр байдал нь Хас-Эрдэнийг хашрааж, Занданбалыг завхруулан Хоролмаа
лугаа тэмцэн байна. Үүнд миний
эрхэм олон уншигчдаас энэ хэргийн хамаг бурууг одоо хэнд тулган шүүмжилье
хэмээнэ. Хэрэв Занданбалд дангаар тулган шүүмжилье хэмээвээс би үл зөвшөөрнө.
Юун хэмээвээс энэ хэргийн хор нөлөөнд автагдан
төөрөгдөж буй этгээд энэ хир ганц Занданбал
бус бөгөөд Занданбалын адил гашууныг хүлээж буй хүн
цөөнгүй байгаа тул эрхбиш энэ хэргийн жинхэнэ гэмт этгээдийг нэгжин илрүүлж тэмцэн сөнөөхийн төлөөнөө.
Өөрийн хүндэт уншигчид танай шударга анхаарлыг шаардан гуйгаад өгүүлэх нь:
Тэдээс Хас-Эрдэнэ, Хоролмаа хоёр элдвийг шүүмжлэн ярилцсаар гэрийн зүг ирж явах зуур Хоролмааг эцэг эхийн
элбэрэлт хайрыг санагалзан мөн тус сургуулийн завсарлага ойртсон ба удахгүй улсын их баяр наадам болох тул хоёул хөгшин эцэг эхээ авчирч наадам үзүүлэн одоогийн өрнөн буй шинэ шинэ соёл боловсрол хувьсгалын гайхамшигт хөгжлийг таниулья хэмээн Xас-Эрдэнэ дахин хэлбээс Хоролмаа маш дуртайяа зөвшөөч гэрт ирсэн даруй нөхөдтэйгөө зөвлөн сургуулийн амралт болмогц хөдөө нутагтаа буцахаар шийдвэрлэж цай даалимбуу, тамхи, чихэр зэргийн хөдөөгийн хүмүүсийн сонирхон хэрэглэх зүйлийг бэлтгэн төхөөрч аваад тавь сарын дундуур
нэгэн тунгалаг өдрийн өглөө тээхээр гарах машинд сууж төрсөн нутгийг чиглэн баруунаа энхрийлэн өсгөж, элбэрэн хүмүүжүүлсэн эцэг эхийн эрхэм хайрыг хүндэтгэн хариулж баярлуулан урамшуулахаар
ухаан сэргэлэн хоёр охид, урамтайяа од улаан замд аялан гарав.
Энэ үеийг бодвоос урьд тэр нэгэн өдөр энэ замаар Улаанбаатарын зүг явж байсан хангайн хүүхэн Хас-Эрдэнэ хайрт эцэг эхийн гараас сая салж орчлонгийн олон зүйл үл мэдэгдэхийн дотор анх эхлэн ороод мэдэж алиныг
сонирхон явсан билээ.
Энэ өдөр энэхүү ирсэн замаараа
эгэж өөрийн төрсөн хөдөө нутгийн зүг эцэг эхийгээ баясгахаар явахдаа хал үзэж хашир
таньсан Хас-Эрдэнэ хамаг учрыг мэдэж хатуу зөөлнийг өнгөрүүлсэн тул
холыг санаж хожмыг бодох зөвийг олж бурууг ялгах шударга томоотой болжээ хэмээх энэ гурван
хүүхний үлгэр ингэж өнгөрсөн болохыг залуу хүмүүс бодмоор завхай явдал сонсмоор соёлын тэмцэлд холбомоор бус уу?
Жич: Хоёр хүүхэн хариад гурав дахь хүүхнээ яриад хот айлаар
шуугилдаад, эцэг эх нь баясаад эрхэм цэнгэл болцгоож их наадамд
ирцгээн элдэв сониныг үзэцгээж эрхэм соёлыг гайхалдан эрхт засгаа биширцгээн ирээдүйн хөгжлийг өрнүүлэн буй за.
Төгсөв.
Орчин үеийн монголын уран зохиолын ахмад төлөөлөгч М.Ядамсүрэн
Хэдэн онд бичсэн бүтээл юм бол? Их урт урт өгүүлбэрээр бичдэг хүн байжээ. Нэг өгүүлбэрийг нь одоогийнхоор бол хэд хэд салгаж байж хүмүүс ойлгох байх даа. Одоо хэрэглэгдэх нь багассан сайхан сайхан уянгалаг үгнүүд байна даа. Шимтэй юмаа.
ReplyDeleteӨгүүллэг биш тууж шүү
DeleteUuchlaarai buruu harj
DeleteБаярлалаа шимтэн шимтэн уншлаа хэдэн онд бичигдсэн бүтээл вэ?
Delete